Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын зүүн бүсийн сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг 5 бүсэд хуваан сургалт зохион байгуулж байна. Энэ хүрээнд зүүн бүсийн сургалт Чингис хотноо болов.
Нээлтэд Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймаг дахь Аудитын газрын дарга Ч.Эрдэнэбаатар нар оролцож, сургалтад хамрагдаж буй мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүслээ.
Мэргэжил ур чадварыг сайжруулах, шинэ дүрэм журмыг танилцуулах, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах зорилготой уг сургалтад Дорнод, Дорноговь, Сүхбаатар Хэнтий аймгийн 100 гаруй ажилтнууд хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлжээ.
Д.Одонтунгалаг
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days