Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬОБЕГ-аас төөрсөн малчдыг эсэн мэнд олсноо мэдээлж байна.
Завхан аймгийн Отгон сумын Бадрал багийн “Хавирга” гэдэг газраас Улиастай сум рүү үхэр туухаар явсан иргэд төөрсөн мэдээ тус аймгийн ОБГ-т энэ сарын зургааны өдөр иржээ. Аймгийн ОБГ шуурхай арга хэмжээ авч, Гал унтраах 43 дугаар ангийн албан хаагч, ар гэрийнхэн, орон нутгийн эрэн хайх, аврах баг ажиллуулснаар малчдыг олсноо ОБЕГ-т мэдээлсэн байна. 18 настай С, 58 настай Н, 45 настай Г нарыг сураггүй болсны маргааш орой нь “Төмөртийн хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Ж.Батсайхан
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days