Завханы уулчид Горны Алтайн Актру уулын ноён оргилд авирна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Уулсын оргил өөд клубын уулчид ОХУ-н Горны Алтайн Актру ууланд энэ сарын 21-29-ны өдрүүдэд авиралт хийхээр явлаа. Энэхүү авиралтыг аймгийнхаа Биеийн тамир Спортын газрын 70 жилийн ойд зориулан хийж байгаа бөгөөд ОХУ-ын уулчидтай хамран авиралт хийж арга туршлага суралцах ажээ.
Монголын Уулчдыг Дэмжих "Ганга Эверест" сангийн календарчилсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 09 сарын 21-ээс 10 сарын 01-ний хооронд ОХУ-ын нутаг дэвсгэрт оршдог Актру /д.т.д 4044м/ ууланд болох ОХУ, Монгол улсын уулчдын хамтарсан сургалт, авиралтыг зохион байгуулахаар болжээ. Тус авиралтанд Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчид Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ /олон ууланд авирсан туршлагатай уулчин хамгийн сүүлд тэрээр Киргизийн "Пик Ленина" 7143метр оргилд гарсан/, Ю.Дашдэлэг нараас гадна бусад клубүүдийн уулчдаас бүрдсэн нийт 20 гаруй уулчид авиралт хийхээр хүлгийн жолоо заллаа.
Уулчид энэ сарын 21-нд Өлгий хотод гэр кемпээ байгуулсан бөгөөд 22-ны өдөр ОХУ-ын хилээр гарч Актругийн баазад хүрч буудаллах ажээ. Цаашид 23-24-ны өдрүүдэд нэгдсэн сургалтанд сууж мөсний техникийн авиралт хийж 25-26-ны өдрүүдэд Актру уулын ноён оргилын авиралтаа хийх юм байна.

Б.Мягмарсүрэн