36,0 мянган га бэлчээрийг усжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ жил инженерийн хийцтэй 24 худаг шинээр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Бэлчээр усжуулалтын чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 24 инженерийн хийцтэй худаг шинээр гаргахаар мөн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулахаар төлөвлөөд дээрх ажлуудыг хийж байна гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. Энэхүү ажилд 950,0 сая төгрөг зарцуулж байгаа юм байна.
Шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, худагт ус өргүүр суурилуулах ажлыг энэ ондоо багтаан хийж нийтээ 36,0 мянган га бэлчээрийг усжуулах юм. Энэхүү ажлыг хийснээр малчдын хүнд хөдөлмөрийн хөнгөвчлөн, малын усны хэрэгцээг хангана.
Зүүн бүсийн сумдын худагт нарны ус өргүүр суурилуулалтын ажил дуусгаж хүлээн аваад байгаа ажээ.

Д.Мишигсүрэн
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days