“1000 шатарчны баяр” Хэнтий аймгийн сум, тосгодод нэгэн зэрэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийнхан бүх нийтээрээ шатарчин болох хөдөлгөөн өрнүүлж, “1000 шатарчны баяр” арга хэмжээг 18 сум, 4 тосгонд энэ сарын 17-ны өдөр 10.00 цагт нэгэн зэрэг зохион байгууллаа.
Тус аймгийн ИТХ 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа 2017-2020 онд хэрэгжүүлэх үндсэн 5 зорилтыг баталсны нэг нь “Хэнтийчүүдээ дэмжих, оюунлаг хэнтийчүүдийг олноор нь бий болгох” зорилт юм. Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 4-ний өдөр хуралдаад, оюуны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шатар, даамын спортыг хөгжүүлэх хөдөлгөөнийг өрнүүлэх шийдвэр гаргасан нь энэ аж.
“1000 шатарчны баяр”-т 2000 гаруй шатарчин бүртгүүлснээс Чингис хотод 250 гаруй нь, Бор-Өндөр хотод хамгийн их буюу 360 гаруй шатарчин бүртгүүлсэн байна. Тэмцээн цэцэрлэгийн нас, 7-11 нас, 11-17 нас, насанд хүрэгсэд гэсэн дөрвөн насны ангиллаар, эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлүүдээр явагдсан юм.
Энэхүү тэмцээнд 5 настайгаасаа эхлэн ахтайгаа шатар, даам тоглон, гэртээ байхдаа ганцаараа ч гэсэн өрөг тавьж суудаг Тэмүүжин Цогцолбор сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Т.Уянга шатар тоглох хүсэлдээ хөтлөгдөн ирсэн байлаа. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч зүгээр суухыг хүсдэггүй, оюун ухааныг хөгжүүлдэг учраас тоглох дуртай хэмээн өгүүлж байв.
Тэмцээний хамгийн ахмад шатарчин Х.Жадамбаа 76 настай аж. Түүний аав н.Хайдав гуай шатрын спортоор улсын зэрэгтэй тамирчин байсан бөгөөд хүүдээ 4 настайд нь шатар тоглохыг зааж, сургажээ. Түүний багад айл бүр шатартай, гэрийн эзэн, эзэгтэй хоёулаа шатар тоглодог байсан байна. Тэрбээр Монгол Улсын шагайн Хүндэт харваач, гоц мэргэн цолтой, шатрын спортын I зэрэгтэй, теннисний спортын мастер бөгөөд аймгийн 2 удаагийн Шатрын аварга юм. “1000 шатарчны баяр”-т оролцох үедээ Х.Жадамбаа гуай шатрын тухай дууны шүлгийг зохиож өгөхөөр аймгийн ИТХ-ын даргадаа амлалаа.
Дашрамд дуулгахад, Хэнтий аймгийн Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, шатрын спортын мастер Ч.Эрдэнэ-Очирын шавь нар 2017 онд Улсын аварга шалгаруулах тэмцээний III байр, Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.

Д.Одонтунгалаг