Аваргуудын нэрэмжит барилдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймагт Биеийн тамир, спортын газар үүсч хөгжсөний 70 жилийн ойн баяр энэ өдрүүдэд тохиож байна.Энэ хүрээнд Увсын цэнхэр хязгаараас төрсөн үндэсний бөхийн домогт Аваргуудын нэрэмжит барилдаан энэ жилээс "УВС НУУР ЦОМ" нэртэйгээр зохион байгуулагдаж байна.
Жил бүр уламжлал болгон явагддаг энэхүү барилдаан нь үзэгч олны шимтэн хүлээдэг, сонирхолтой барилдаануудын нэг юм. Энэ жилийн түрүү бөхөд Монгол бөхийн дүрс бүхий алтадсан цомыг 5000 долларын хамт өгөх аж. Х.Баянмөнх аваргын хөшөөг урласан Б.Говьсайхан хэмээх сийлбэрч энэхүү цомыг урласан байна. Аваргуудын нэрэмжит барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Келсо центр” компани ажиллаж байна.

Б.Батхүү
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days