Соёлын салбарт хамтран ажиллах санал тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-09-15 14:04:10
Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Хятадын соёлын төвийн төлөөлөгчид соёлын салбарт хамтран ажиллах санал тавихаар Чингис хотод айлчиллаа.

Тус албаны хүмүүсийг Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Л.Бат-Октябрь, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Мөнгөнзул нар хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар 2018 онд хоёр орны хамтарсан урлагийн наадам зохион байгуулах, мөн соёл урлагийн чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналуудыг бичгээр ирүүлэхээр болсон юм.

Хятадын соёлын төв нь орон нутагтай хамтран соёлын наадмыг зохион байгуулдаг юм байна. Өнгөрсөн удаа Архангай аймагт хоёр жил дараалан зохион байгуулж байсан бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжийн сангаас хүүхдийн цэцэрлэг барьж өгчээ.
Д.Одонтунгалаг
Related news