Орос улс 0,5 сая тонн улаан буудай Монголд нийлүүлэх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-09-06 16:04:30
ВЛАДИВОСТОК./TASS/. Ган гачгийн улмаас тодорхой хэмжээгээр ургац алдсан Монгол улсад ОХУ хагас сая тонн хүртэл улаан буудай экспортлож магадгүй. Энэ тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев өнөөдөр Владивосток хотноо эхэлсэн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлжээ.

“Бид Монголын түншүүдээ ойлгож, тавьсан асуудлыг нь хэлэлцэж байна. Манай улсад ч гэсэн үе үе ган гачиг тохиолддог, тийм үед манай ургац сайнгүй байх нь бий. Мэдээж хэрэг бид Монголын талын хүсэлтийг анхааралтай судалж байна, Монголын зах зээлд бид илүүдэл байгаа эсвэл ямар ч тохиолдолд экспортолдог буудайгаа нийлүүлэхэд бэлэн байна. Хагас сая тонн буудай бол бид нийлүүлж чадна гэж бодож байна” хэмээн сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлжээ.
О.Барс 
Related news