Архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чуулга уулзалтад Хэнтийчүүд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, Монголын Эрэгтэйчүүдийн Нийгэмлэг, Эрүүл Идэвхтэй Амьдрал Клубээс “Эв нэгдэл гэгээрэл” уриан дор гарах гарц, асуудлаа тэглэсэн бодит туршлага, санаа бодлоо солилцох чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Хэнтий, Төв, Булган, Дундговь, Улаанбаатар хот болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх Өөртөө туслах бүлгийн нийт 150 гаруй төлөөлөгч идэвхтэй оролцсон байна.
Тус чуулганд Хэнтий аймгаас ЗДТГ-ын мэргэжилтэн Ж.Ганбаяр, Б.Дарханбаатар, Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, ахмад Т.Лхагвадорж болон Баян-Овоо, Бэрх, Өмнөдэлгэр, Дархан, Батноров, Жаргалтхаан сумаас нийт 41 төлөөлөгч оролцсон бөгөөд хамгийн олон хүнийг хамруулсан аймаг болон сумаар тус тус шалгарч өргөмжлөлийн эзэд болжээ.
Мөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд Хэнтийчүүд амжилттай оролцсон аж. Тодруулбал, гар бөмбөгийн тэмцээнд Баян-Овоо сумын “Идэвхтэй амьдрал ирээдүй” баг нэгдүгээр байр, Дардасны төрөлд Дархан сумын тамирчин хоёрдугаар байр, 100 м гүйлтэд Хэнтий- Уурхайчин багийн тамирчид гуравдугаар байр тус тус эзэлжээ.
Архины асуудлаа шийдвэрлэж, эрүүл идэвхтэй амьдарч бусдадаа үлгэр дуурайл үзүүлж байгаа иргэдийг урамшуулах, тэдний цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг арга хэмжээнд “Эрүүл идэвхтэй амьдрал” клубийн гишүүдээ оролцуулахад аймаг сумдын удирдлагууд болон сумын ИТХ-ын төлөөлөгч нар дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна.

Д.Одонтунгалаг