Хятад-Монгол ЧХХ байгуулахын тулд техник-эдийн засгийн үндэслэлийн хамтарсан судалгаа хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /ChinaDaily/. Хятад болон Монгол Улс чөлөөт худалдааны хэлэлцээр /ЧХХ/ байгуулахын тулд техник-эдийн засгийн үндэслэлийн хамтарсан судалгааг удахгүй хийж эхэлнэ гэж Хятадын албаны хүн мягмар гарагт мэдэгдлээ.
Хятад улсын Худалдааны дэд сайд Чянь Кэмин хэлэхдээ “Чөлөөт худалдааны бүс байгуулснаар харилцан итгэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа бөгөөд эрх тэгш байдалд тулгуурлан Хятад-Монголын харилцааг улам бүр бэхжүүлэх боломж бүрдэнэ” гэжээ.
Хятад-Монголын хоёр дахь удаагийн Экспо ирэх сарын 26-30-нд Өвөр Монголын ӨЗО-ны нийслэл Хөх хотод болох юм. Энэ арга хэмжээний үеэр үзэсгэлэн худалдаа, хэлэлцүүлэг, семинар, хөрөнгө оруулалт болон худалдааны хэлэлцээнүүд болно.
Хоёр жил тутамд болдог энэхүү Экспо нь улс төр, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд ба соёлын салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
10 гаруй жилийн турш Хятад улс нь МонгоЛын худалдааны хамгийн том түнш байсаар байна.. БНХАУ-ын Худалдааны яамны мэдэгдсэнээр, Хятад-Монголын худалдааны эргэлт энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 44.2 хувиар нэмэгдэн 3.1 тэрбум долларт хүрчээ.
Хятад улс нь Монгол руу гол төлөв байгалийн хий, дизель, хүнсий бүтээгдэхүүн, машин, техник хэрэгсэл экспортолдог бол Монголоос ашигт малтмал, ангийн арьс, үс болон бусад түүхий эдийг импортолдог юм.
http://www.chinadaily.com.cn/bizchina/2017-08/01/content_30320051.htm

Г.Доржханд