Хятадын ДНБ 6.9 хувиар өсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Sputnik/. 2017 оны 2 дугаар улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.9 хувиар өссөн бөгөөд энэ нь эхний улирлын өсөлттэй адил байна гэж тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
ДНБ-ий хэмжээ 6.5 хувиар өснө гэсэн тус улсын засгийн газар таамаглаж байсан юм.
Урьдчилан тооцоолсноор, 2017 оны эхний хагас жилд Хятад улсын ДНБ нь 38.149.0 тэрбум /5 632 тэрбум доллар/ байсан бөгөөд харьцуулсан үнээр тооцвол жилийн өсөлт 6.9 хувьтай байна. Жилийн эхний улиралд 6.9 хувийн өсөлттэй байсантай адил 2 дугаар улиралд ч мөн адил 6.9 хувийн өсөлтэй байлаа гэж Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ.
3 дугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Көцян 2017 оны ДНБ-ний өсөлтийн таамгийг танилцуулсан бөгөөд "энэ нь бага тоо биш бөгөөд хэрэгжүүлэхэд ч амар биш байх болно" гэж хэлж байжээ. 2016 онд Хятад улсын ДНБ нь 6.7 хувийн өсөлттэй байсан бөгөөд энэ нь сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт байжээ.

Х.Сарнай