Нийтийн эргүүл 100 шахам зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас энэ онд төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр 23 байгууллагын 120 алба хаагчийг “Нийтийн эргүүл”-д ажиллуулжээ.
Нийтийн эргүүлд гарч ажилласан, иргэний нийгмийн байгууллагуудын ажилтнууд эргүүлд гарах хугацаанд архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, цагийн хуваарь зөрчиж үйл ажиллагаа явуулсан 7 зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил, гудамж талбайд хэвийн явсан 43 зөрчлийг илрүүлэн хамтран ажилласан байна.
Нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, тээврийн хэрэгсэлд цагдаагийн албан хаагчидтай хамтран хяналт шалгалтыг явуулж ажиллан давхардсан тоогоор 354 аж ахуй нэгж байгууллага, 454 иргэн, 783 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.
Б.Мөнхзул