Түймэр унтраахаар ОХУ-аас нисдэг тэрэгний дэмжлэг хүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, түймрийн нөхцөл байдлын тухай мэдээллийг сонсож салбарын сайдуудад болон аймаг нийслэлийн удирдлагуудад чиглэл өглөө.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 22 түймэр асч байгаагийн 4-5 нь автомашин техник хүрч очих боломжгүй Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Асралт хайрхан уул, Арцат уул, Ар матах уул зэрэг газарт гарч байгаа аж. Мөн нэг түймрийг цурманд оруулжээ. Дээрх түймэрт онцгой байдлын байгууллагын 351 алба хаагч, 27 автомашин, орон нутгаас 375 иргэн, 45 автомашин нийт 726 хүн, 68 автомашин ажиллаж байна. Түймэр унтраахад нийслэлийн Онцгой байдлын газар, Дорноговь, Говь-Сүмбэр, Дундговь, Булган аймгийн онцгой байдлын алба хаагчдыг нэмэлтээр гаргажээ.
Он гарсаар улсын хэмжээнд 145 удаагийн ой хээрийн түймэр гарч, 38821.3 га ой, 27687 га хээр түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 40 хувиар, шатлагад өртсөн ойн талбай 17478 га буюу 81 хувиар өсчээ. Ойн хээрийн түймэр гарч байгаа шалтгааны 70 хувь нь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс цөөн хэсэг нь аянга цахилгаан, байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гарсан байна.
Зэвсэгт хүчний анги байгууллагыг
түймэрт дайчлах түвшинд хүрээгүй
түймэрт дайчлах түвшинд хүрээгүй
-Та өчигдөр Батсүмбэр дэх түймрийн бүсэд ажиллаад ирлээ. Хэдэн ээлжээр хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?
-Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Батсүмбэр дэх түймрийн бүсэд өчигдөр ажиллаад үүрээр ирлээ. Нөхцөл байдалтай танилцан, шаардлагатай хувцас, хоол хүнс хүргэсэн. Түймрийн утаанд хүн ер нь их харшиж, ядардаг. Нөхцөл байдал амаргүй байна. Эхний бүлэг 7 хоног ажиллаад дараагийн ээлж ээлжээ хүлээж авахаар очсон байсан. Дээр нь орон нутгийн залуус их тус дэм болж байна. Мөн иргэдээс хандивлаж буй хандивын зүйлс тэдгээр алба хаагчдад очиж байна. Маш их эрсдэл хүлээж онцгой байдлын алба хаагчид маань ажиллаж байна. Мэргэжлийн хүмүүсийг түймэр унтраахад оролцуулах нь зүйтэй юм. Энгийн иргэд очоод түймрийг унтраах бололцоогүй гэдгийг хэлье.
-Зэвсэгт хүчний алба хаагчдыг яагаад түймэрт дайчлахгүй байна вэ гэсэн асуудал яригдаж байгаа?

-Зэвсэгт хүчний шуурхай анги бүлэг бэлэн байна. Батлан хамгаалахын хоёр нисдэг тэрэг байна. Гэвч түймэр унтраах зориулалтгүй. Мөн дотоодын аэро компаниуд туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Одоогийн байдлаар онцгой байдлын байгууллага дотоодын нөөц бололцоогоо дайчилж байгаа тул алба хаагчдыг дайчлах түвшинд хүрээгүй гэж үзсэн.
-ОХУ-аас дэмжлэг хүссэн тухай яригдаж байна. Энэ асуудал хэдийгээр шийдэгдэхээр байна вэ?
-ОХУ-аас бид дэмжлэг хүссэн. Одоо бол худалдан авалтын тухай яриа бол байхгүй. Нисдэг тэрэг түрээслэх тухай яриа хэлэлцээ эхэлсэн. Энэ ажлаа түргэвчлэхийг саяны хурлаас чиглэл болголоо.
Аялал зугаалгын бүсэд пост ажиллуулна
Онцгой комиссын хурлын төгсгөлд хуралдааныг даргалагчийн зүгээс аялал зугаалгын бүс рүү иргэдийг зорчуулахгүй байх, пост гарган ажиллуулах, түймэр тавьсан иргэдэд хариуцлага тооцох, эрчим хүчний салбарт тохиолдож болзошгүй эрсдлийг тооцох, аваар гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, шаардлагатай материалын нөөцийг бүрдүүлэх, замын нөхцөл байдал хүндрэхээс сэргийлэх, ослын байдалд замын хөдөлгөөнийг түр зогсоох зэргийг чиглэл болгов.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ иргэд хөдөлмөрчиддөө хандаж Засгийн газрын зүгээс талархал дэвшүүлж байгаагаа хэллээ. Өнөөдрийн байдлаар гэхэд олон нийтийн сүлжээнээс анхлан гарсан санаалчилгын хүрээнд 30 гаруй сая төгрөг цугларч, эхний ээлжийн 50 машинтай 200 иргэний төлөөлөл орон нутагт очиж хандивыг хүргэсэн болохыг мэдээллээ.
Б.Туул