Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрч, 1 сая 199 мянга 84 сонгогч саналаа өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын ирцийн мэдээллийг 00.15 цагт танилцууллаа.
	
Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт Улаанбаатар хотноо ирнэ. Үүний дараа ирц, санал хураалтын дүн эцсийн байдлаар гарна. Тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Мөн тэрбээр ирц 60.41 хувьд хүрсэн тул нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа хэмээв.
	
21.30-22.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:
Аймаг, дүүргийн сонгуулийн хороод 21.30-22.00 цагийн хооронд хэсгийн хороодоос авсан урьдчилсан мэдээллээ СЕХ-нд ирүүлжээ. Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 199 мянга 84 сонгогч санал өгч, ирц 60.41 хувьд хүрчээ. Энэ дээр гадаадын сонгогчдын саналын тоо нэмэгдэх юм. Гадаадад байгаа сонгогчдын сүүлчийн саналын хуудас маргааш 06.45-10.45 цагт Улаанбаатар хотноо ирнэ. Үүний дараа ирц, санал хураалтын дүн эцсийн байдлаар гарна. Тухайн үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ. Мөн тэрбээр ирц 60.41 хувьд хүрсэн тул нэмэлт санал хураалт явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа хэмээв.
21.30-22.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:
| Д/Д | Аймгууд | 21.30-22.00 цагийн байдлаар | 
| Ирц хувиар | ||
| 1. | Архангай | 58.51 | 
| 2. | Баян-Өлгий | 63.73 | 
| 3. | Баянхонгор | 65.78 | 
| 4. | Булган | 57.97 | 
| 5. | Говь-Алтай | 55.53 | 
| 6. | Говьсүмбэр | 63.05 | 
| 7. | Дорноговь | 58.76 | 
| 8. | Дорнод | 52.28 | 
| 9. | Дундговь | 58.62 | 
| 10. | Завхан | 65.74 | 
| 11. | Өвөрхангай | 57.42 | 
| 12. | Өмнөговь | 50.95 | 
| 13. | Сүхбаатар | 61.13 | 
| 14. | Сэлэнгэ | 55.17 | 
| 15. | Төв | 59.52 | 
| 16. | Увс | 62.75 | 
| 17. | Ховд | 57.67 | 
| 18. | Хөвсгөл | 57.59 | 
| 19. | Хэнтий | 56.81 | 
| 20. | Дархан-Уул | 55.62 | 
| 21. | Орхон | 55.78 | 
| Аймгийн дундаж | 58.35 | |
| Д/Д | Дүүргүүд | 21.30-22.00 цагийн байдлаар | 
| 1. | Ирц хувиар | |
| 2. | Хан-Уул | 63.29 | 
| 3. | Баянзүрх | 62.95 | 
| 4. | Чингэлтэй | 60.63 | 
| 5. | Сүхбаатар | 65.18 | 
| 6. | Баянгол | 63.71 | 
| 7. | Сонгинохайрхан | 62.75 | 
| 8. | Багануур | 56.96 | 
| 9. | Багахангай | 67.96 | 
| 10. | Налайх | 64.58 | 
| Нийслэлийн дүн | 62.85 | 
	 Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
                
                
                Гэрэл зургийг Б.Чадраабал
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    