Д.Гантулга: Би хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-06 13:02:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Сүүлийн үед хүмүүс та яагаад мэдээлэл хийхгүй байна вэ. Та буруутай юм биш үү гээд байна. Энэ бол улстөрийн зорилгоор хийж буй кампанит ажил. Энэ бол АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын оффшор дахь дансны мэдээллийг задалж миний бие хэвлэлийнхэнд мэдээ өгсөн үетэй таарч байгаа юм. Энэхүү мэдээлэл нь АН-ын хамаарал бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр, мөн тус намын дэмжигчдийн олон нийтийн сүлжээн дэх шууд бичлэгээр явж байгааг харж болно.

Д.Гантулга гишүүн сандал суудлынхаа араас гарч ирэхгүй байна гэх хүмүүс байх шиг байна. Би очих ёстой цагт нь тухайн хууль хүчний байгууллагад нь очсон. Энэ бол Д.Гантулга хүчирхийлсэн биш. Д.Гантулгыг улс төрийн бүлэглэлүүд хүчирхийлж байгаа хэрэг. Хүчирхийлэгч нь улс төрийн олигархиуд юм.

Хэрэг гарсан зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд найзуудтайгаа байсан. Орой нь үргэлжлүүлээд иргэн Ц-гийн гэрт очсон. Маргааш өглөө нь би гараад явсан. Хүчиндүүлсэн гэх охин намайг тэднийд ороход байгаагүй, гарахад байсан. Тэр охин намайг гүтгэсэн гэдгээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байгаа.

Дараагийн шатны байгууллагад цаад талаас хандана гэж байгаа гэсэн. Би шалгуулахад бэлэн" гэлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Related news