Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд:
| № | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
| 1. | Журам шинэчлэн батлах тухай | Ц.МӨНХ-ОРГИЛ |
| 2. | Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаагийн санаачлан боловсруулсан Цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ |
| 3. | Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн санаачлан боловсруулсан Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | С.БЯМБАЦОГТ |
| 4. | Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай | С.БЯМБАЦОГТ |
| 5. | Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай | Н.НОМТОЙБАЯР |
| 6. | Бусад асуудал* | Ж.ЭРДЭНЭБАТ |
| Танилцуулах асуудал | ||
| 7. | Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайдын айлчлалын талаар | Ц.МӨНХ-ОРГИЛ |
| 8. | Гадаад харилцааны сайдын айлчлалын дүнгийн талаар | Ц.МӨНХ-ОРГИЛ |
Б.Туул
Ulaanbaatar