Гар утасны аппликэйшний дэлхийн зах зээлийн багтаамж 6,3 их наяд долларт хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-29 13:23:27
МОСКВА./TASS/. Ухаалаг гар утасны аппликэйшний дэлхийн зах зээлийн багтаамж өсч, 2021 гэхэд 6,3 их наяд долларт хүрнэ гэж дүн шинжилгээний “App Annie” агентлагийн судалгаанд дурджээ.

Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн тоо бараг хоёр дахин нэмэгдэж, 2016 онд 3,4 тэрбум байсан бол 2021 онд 6,3 тэрбумд хүрэх юм. Мөн хугацаанд аппликэйшн хэрэглэхэд зарцуулах хугацаа 1,6 их наяд цагаас 3,5 их наяд цаг болж нэмэгдэх ажээ. 

“App Annie”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, аппликэйшнд зарцуулах зардал дэлхийн хэмжээнд 2021 он гэхэд 139 тэрбум доллароос давна, үүнээс тоглоомын аппликэйшнийг худалдаж авах зардал 105 тэрбум долларт хүрэх бол тоглоомын бус аппликэйшний борлуулалтын хэмжээ 34 тэрбум доллар болох төлөвтэй байна.

Гар утасны аппликэйшн зохиогчид нэг хэрэглэгчид зарцуулах зардлаа 379 доллароос 1008 доллар болгож өсгөж аж. Үүнд гар ажиллагаанаас гар утасны хэрэглээнд шилжиж буй хандлага голлон нөлөөлөх юм
О.Барс 

 

 




Related news