Завьт эргүүл ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-28 18:14:35
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ОБГ-ын эрэн хайх аврах салбарын албан хаагчид өнгөрөгч халуун өдрүүдэд Булган сумын нутаг урд Тамирын голын Сангийн толгойн гүүрнээс доош Цэнхэр сумын гүүр хүртэл нийт 20 км, гүүрнээс доош 800 метрийн газарт завьт эргүүл хийж, голын дагуу амарч явсан 100 гаруй иргэнд зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байна.
Архангай аймагт ойрын өдрүүдэд хэт их халалттай байна. Дээр нь амралтын улирал эхэлж байгаа учраас аймгийн төвийн иргэд гол ус бараадан хүүхдүүдээ дагуулан салхинд гарах нь ихэсч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийж байгаа юм.
 
Б.Гэрэлт-Од
Related news