СЕХ нийт хэсгийн хороодын дүн мэдээг авч дуусав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
                
                
                
                Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын мэдээ Сонгуулийн Ерөнхий хорооны серверт нэгтгэж дууслаа.
                    
                        
                    
                
            
        
	Хамгийн сүүлд өнөө өглөө 09.15 цагт Завхан аймгийн Дөрвөлжин сумын нэг баг санал хураалтын мэдээгээ СЕХ-нд ирүүлснээр 1984 хорооны мэдээлэл бүрэн нэгтгэгджээ. Одоо Сонгуулийн Ерөнхий хороо сонгуулийн дүнгээр хуралдаж байна.
	
	Хуралдааны дараа буюу 11:30 минутаас нэгдсэн байдлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
	
	Б.Туул
	Гэрэл зургийг Б.Чадраабал
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    