АТГ зурагт хуудасны уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-02 10:59:34

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарласан байна.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байгаа юм. Уралдаанд уран бүтээлч зураачид, фото зураг сонирхогчид, авьяасаа сорих гэсэн хэн ч оролцох боломжтой.

Ж.Батсайхан

 

Related news