Ле-Буржегийн олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн нээгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛЕ-БУРЖЕ./TASS/. Олон улсын агаар-сансрын техникийн “Salon du Bourget” үзэсгэлэн Парисын дагуул хот болох Буржед өнөөдөр нээгдэж байна. Тус үзэсгэлэн 52 дахь удаагаа явагдаж байгаа ба 6 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм.
Үзэсгэлэнд 47 орны 2370 гаруй үзмэрийг 27 улсын павильонд дэлгэн үзүүлэх ажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Францын Ерөнхийлөгч Э.Макрон оролцох бол дараа дараагийн өдрүүдэд тус үзэсгэлэнг Францын сайд нар болон нөлөө бүхий улс төрчид үзэх аж. Зохион байгуулагчдын тооцоолж байгаагаар, ажлын өдрүүдэд тус үзэсгэлэнг 150 000 хүн үзэх гэнэ.
Үзэсгэлэнгийн нийт талбай 324 000 м2 байгаа нь хөлбөмбөгийн 46 талбайтай тэнцэж байгаа юм.
Ле-Буржед хамгийн том талбайг Францын үзмэрүүд эзлэх бол АНУ, Итали, Герман, Их Британийн үзмэрүүд давамгайлах аж.
Сонирхуулахад, “Airbus” концерн 350 хүртэл зорчигчийг буулгүйгээр 14 500 км зайд тээвэрлэх чадвартай, өргөн их биетэй, алсын зайд нислэг үйлддэг А350-1000 онгоцоо дэлгэн үзүүлэх юм.
“Airbus”-ын өрсөлдөгч болох Америкийн ”Boeing” компани шинэ загварын B737 MAX 9 болон B737 MAX 10 агаарын хөлгүүдээ танилцуулах ажээ.

О.Барс