Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-30 13:49:56

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2016 оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Байнгын хорооны хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах үед Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооноос Засгийн газарт ирэх оны төсвийн төслийг дахин нягталж, сайжруулах чиглэл өгсөн. Тиймээс Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, Сангийн яамны ажлын хэсэг хамтраад төсвийн төслийн зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тиймээс төсвийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах хүсэлтэй байна" гэв.

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь Сангийн сайдын хүсэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авлаа.

Ч.Ариунболд

Related news