“Ford” компани Оросоос 240 “Explorer” маркийн машинаа татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./TASS/. “Ford” компанийн Оросын дилер “Форд соллерс холдинг” НХН Оросоос “Explorer” загварын 240 бартаат замын машинаа жолоодлого алдагдах эрсдлийн улмаас татахаар болжээ. 2014 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл борлуулсан машинуудыг энэ эргүүлэн таталтанд хамруулна гэж Оросын техникийн тохируулга, хэмжил зүйн холбооны агентлаг мэдээлжээ.
Дээрх машинуудыг татах болсон шалтгаан нь арын дугуйны нийцэлтийн тохиргооны татуургын гагнаасын чанар муу болсон нь цав суухад хүргэж болзошгүй байгаа” гэж тус мэдээлэлд дурджээ.
Энэхүү дефект нь жолооны удирдлага алдагдах, жолооны удирдлага хүндрэлтэй болох эсвэл ардын тэнхлэг дуу орох шалтгаан болж магадгүй гэж Росстандарт анхааруулж байгаа юм.
Дээр дурдсан машинуудын дугуйн өнцөг тохиргооны хоёр татуургыг сольж, тэдгээрийн угсралтын өнцгийг шалгах ба шаардлагатай тохиолдолд арын дугуйны өнцөг тохиргоог хийх аж.
Эдгээр засварын ажлуудыг бүгдийг нь үнэ төлбөргүй хийж өгөх ажээ.

О.Барс