“Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг Хан хэнтий чуулгын тайзнаа тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол "Ишиг гэдэг хөөрхөн нэр" хүүхдийн дуулалт жүжгийг Ардын Дуу Бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид өөрсдийн өнгө төрх, ая эгшигээр амилуулж, “Хүүхдийн баяр”-ын өдрөөр энхрий бяцхан үрсдээ зориулан тайзнаа тавьжээ.
Энэхүү дуулалт жүжгийн гол дүрийн эрх ишгэнд Хан Хэнтий чуулгын гоцлол дуучин Э.Ганзолбоо, эх ямаанд МУСТА Р.Отгонтуяа, малчин охины дүрд хөгжимчин Л.Долгоржав, туулайнд дуучин С.Сумъяа, баавгайнд МУСТА Ш.Сүхбат, зараанд МУСТА Б.Наранбаяр зэрэг олон уран бүтээлчид оролцлоо.
Жүжгийн найруулагчаар МУСТА Ц.Дугар, хөгжмийн удирдаачаар МУСТА Б.Энхбаяр ажиллаж, бүжгийн хэсгүүдийг чуулгын бүжигчид дэглэн бүжиглэсэн аж. Мөн унага, ботго, тугал, хурга, ишигнүүдэд найрал дуучид, хөгжмийг чуулгын хөгжимчид тоглосон байна.
Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид тус жүжгийг тайзнаа амилуулахын тулд бүх дүрүүдийн хувцас хэрэглэл болоод тайзны шийдлийг шинээр бүтээжээ. Энэхүү ажилд нийтдээ 5-6 сая төгрөгийн өртөг шаардагдсан бөгөөд уран бүтээлчид болон тайзны арын ажилчид өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажилласан байна.
“Ишиг гэдэг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжиг ийнхүү Хан Хэнтий чуулгын тайзнаа 4 дэх удаагаа тоглогдсон ба цаашдаа Хэнтий аймгийн ЕБС-иуд болон хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад тоглож сонирхуулахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг