Эх үрсийн баяраар 280 гаруй ээж Aлдарт эх болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-02 09:16:25
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн хүүхдийн баяраар алдарт эхийн одонг гардуулдаг уламжлалтай. Аймгийн төв Эрдэнэбулган сумын  ЗДТГ-аас алдарт эхийн одонгоор шагнуулсан эхчүүдэд шагналыг нь гардууллаа. Эрдэнэбулган сумаас энэ жил алдарт эхийн 2-р одонгоор 40, 1-р одонгоор 2 эх шагнуулсан юм. 40 гаруй эх алдарт эх болж байгаа нь түүхэндээ анх удаа юм гэдгийг сумын ИТХ-ын дарга Ш.Энхжаргал хэлж байсан.

Алдарт эхийн одонгоор шагнуулж байгаа ээжүүдийг анзаарвал бүгд 30-40 насны залуу ээжүүд байгаа нь харагдаж байлаа. Хоёрдугаар одонтой зарим ээжүүд “Хүүхдэд хайртай. Хүн л юм чинь хүнстэйгээ ирдэг жамтай. Хүүхдүүд олуулаа байх тусмаа бие биенээ гэсэн сэтгэлтэй, бие биедээ хайртай болдог. Зургаа, долоон хүүхэдтэй болно” гэцгээж байв.

Энэ жил Архангай аймгийн хэмжээнд алдарт эхийн нэгдүгээр одонг 14 ээж, хоёрдугаар одонг 267 ээж хүртлээ. 

Б.Гэрэлт-Од
Related news