Улсын бүртгэлийн хэлтэс байгууллагаа сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-15 14:38:13
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 05 дугаар сарын 10-ны өдөр Зүүн бүсийн Эвт худалдааны төвд  “Байгууллагаа сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгөөр иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг 100 гаруй иргэнд үзүүлж, иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авсан байна.
Мөн өдөр хэлтсийнхээ байранд “ХИШИГ” өдөр арга хэмжээг зохион байгуулж, Хэрлэн сумын 6 багийн нийгмийн ажилтнуудыг хамруулан байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулан сурталчилж ажиллажээ.
Д.Одонтунгалаг
 
Related news