“Сүнжидмаа” дууны анхдугаар наадам амжилттай зохион байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ МУСТА, Ард түмний гавъяат дуучин Бэгзийн Даваажавын нэрэмжит “СҮНЖИДМАА” ардын болон зохиолын дууны анхдугаар наадам энэ сарын 12-ны өдөр Хэрлэн сумын соёлын төвд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээн нь Хэрлэн сум байгуулагдсаны түүхт 190 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд Хэрлэн сумын харъяат МУСТА, Ард түмний гавъяат дуучин Б.Даваажавын уран бүтээл, уралдаан тэмцээнд оролцсон амжилтуудыг сурталчлах, ардын авъяастнуудыг тодруулах, урын санг баяжуулах, ардын дууг залуу хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэх гол зорилготой байлаа.
“Сүнжидмаа” ардын болон зохиолын дууны анхдугаар наадам 18-41, 41-ээс дээш хоёр насны ангиллаар 2 үе шаттай явагдаж, 2 аймгийн 10 гаруй сумын 50 гаруй ардын авъяастнууд оролцон өрсөлдсөн юм. Тэмцээний шүүгчдээр МУГЖ, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дарга Ц.Түвшинтөгс, МУГЖ дуучин С.Нансалмаа, МУСТА, АДБ-ийн Хан Хэнтий чуулгын гоцлол хөгжимчин Г.Оюун-Од нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн уран бүтээлчид мэргэн оюундаа шүүн тунгаалаа.
Ардын авъяастнууд уралдааны 1-р шатанд өөрсдийн бэлтгэсэн зохиолын дууг дуулж өрсөлдсөн бол 2-р шатанд тунан үлдсэн 18 оролцогчид удирдамжинд заагдсан Ардын дууг ардын хөгжимтэй тайзнаа амилуулж, дуулах чадвараа сорьлоо.
Тэмцээний тэргүүн байранд Бэрх хотын ардын авъяастан н.Сумъяа /41-ээс дээш нас/, Бэрх хотын ардын авъяастан Д.Баярцогт /18-41 нас/, дэд байранд Батноров сумын ардын авъяастан, МУСТА И.Буянхишиг /41-ээс дээш нас/, Хэрлэн сумын ардын авъяастан С.Эрдэнэтулга /18-41 нас/, гутгаар байранд Хэрлэн сумын ардын авъяастан А.Адъяасүрэн /41-ээс дээш нас/, Баянхутаг сумын ардын авъяастан н.Бямбадорж /18-41 нас/, тусгай байранд Батноров сумын ардын авъяастан Т.Жаргал /41-ээс дээш нас/, Баянмөнх сумын ардын авъяастан н.Долгоржав /18-41 нас/ нар шилдгээр шалгарч, өргөмжлөл 200-50.000 төгрөгийн мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.
Мөн тэмцээний “Үзэгчдийн таашаал хүртсэн дуучин”-аар Хэрлэн сумын ардын авъяастан н.Тэмүүжин тодорсон бол үг нь аргадаж ая нь зэмлэсэн аялгуут сайхан ардын дуугаа ард түмний сэтгэл зүрхэнд хоногштол сайхан дуулсан Говьсүмбэр аймгийн ардын авъяастан н.Гантөгсөд МУСТА, Ард түмний гавъяат дуучин Бэгзийн Даваажавын нэрэмжит шагнал хүртээлээ.
МУСТА, Ард түмний гавъяат дуучин Бэгзийн Даваажав нь 1957 онд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрж өссөн бөгөөд 1972-1975 онд эвлэлийн илгээлтээр малчин, 1975-1978 онд Дархан хотын 017-р ангид түрүүч, 1978-1982 онд Хэнтий аймгийн Өндөрхааны САА-д тракторчин. 1983 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад шалгуулж, дагалдан дуучнаар тэнцэж, аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсээр батлагдаж, дуучин болсон түүхтэй.
АДБ-ийн Хан Хэнтий чуулгад 1983-2009 он хүртэл 26 жил ажиллах хугацаандаа дуу ангийн даргаар 10 гаруй жил ажиллаж, олон сайхан уран бүтээлчидтэй хамтран чуулгын тайзнаа тавигдсан уран бүтээлүүдэд оролцож явжээ. Мөн энэ хугацаанд дуулахаас гадна уул ус, гол мөрөн, эх нутгаа магтан дуулсан 20 гаруй дууг өөрөө бүтээж, чуулгынхаа уран бүтээлийн санг арвижуулсан байна.
Түүний анхны тайз 1982 онд болсон Бүх ард түмний урлагийн их наадмаас хүрэл медаль хүртэж, урлагийн анхны гараагаа эхлүүлжээ. Тэрбээр МУ-ын УГЗ Д.Гомбо, МУ-ын УГЗ Л.Дашням, МУСТА Х.Нямдаваа багш нарынхаа туслалцаа дэмжлэгээр “ДУУЧИН” хэмээх хүндтэй бөгөөд гэгээлэг сайхан мэргэжлийг эзэмшиж, өнөөдрийг хүртэл ард түмэндээ аялгуу сайхан дуу хуураа хүргэсээр явна.

Түүний оролцож явсан уралдаан тэмцээний амжилтаас хуваалцвал:
-1988 оны 10 сард Монгол ардын богино дууны “Улсын уралдаан”-д тусгай байрын шагнал
-1988 оны 11 сард Ардын жүжигчин Ч.Шархүүхэний хамтаар Дорнод аймгийн ХДТ-ын 40 жилийн ойн концертонд урилгаар оролцож шагнуулсан.
-1990 онд “ Гоо марал” сэтгүүлийн нэрэмжит Ардын дууг сэргээн дуулах зорилгоор зохиогдсон “Ардын дууны тэмцээн”-д шагналт байр
-1990 оны 8 сард Халх голын 50 жилийн ойн медаль
-1993 онд УБ хотод болсон Монгол ардын дуу “Сүнжидмааг” хэн сайн дуулах вэ? Улсын уралдаанд дэд байрын шагнал
-1998 онд Эрдэнэт хотод болсон “Хөдөөгийн одод” тэмцээний Тусгай байрын шагнал
-1999 онд УБ хотод болсон Ардын жүжигчин Ч.Шархүүхэний нэрэмжит МА-ын болон уртын дуу дуулаачийн Улсын уралдаанд тусгай байрын шагнал
-1999 онд Хан Хэнтий чуулгын “Аварга дуучин”
-1996 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэг
- 2000 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль
- 2000 онд “Чингисийн алдар” алтан медаль
-2009 онд Ардын хувьсгалын 87 жилийн ойгоор Монголын Ард түмний гавъяат дуучин цол тэмдэг
-2013 онд Хэнтий аймгийн 90 жилийн ойн медаль
-2015 онд Нэрт цуурч Паарайн Наранцогтын нэрэмжит “Монгол цуур”-ын Улсын уралдаанд Тусгай байрын шагнал
-2016 онд Хан Хэнтийн алдартан цол тэмдгээр тус тус шагнагдсан авьяаслаг ахмад уран бүтээлч юм .
Энэхүү тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар Хэрлэн сумын Засаг Даргын Тамгын Газар, Хэрлэн сумын Соёлын төв, Хамтран зохион байгуулагчаар Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” Чуулга, Хэнтийн мэдээ сонин, Хэнтий ТВ, Өндөрхаан ТВ-ийн хамт олон ажилласан байна. Мөн ивээн тэтгэгч байгууллагаар Хэрлэн сумын ЗДТГ, Хэрлэн сумын Соёлын төв, Хэнтий аймгийн ИТХурал, Хэрлэн сумын ИТХурал, Хэнтий аймгийн Залуу уяачдын холбоо, Хэнтий аймгийн авто тээврийн төв, Хэнтий аймгийн БТСГазар, Хэнтийн мэдээ сонины редакц, МУСТА, Ард түмний гавъяат дуучин Б.Даваажавын шавь нар зэрэг олон хүмүүс дэмжжээ.
Та бүхнийг мөнх хөх тэнгэрт залрах урлагийн ЯНЖИНЛХАМ бурхан өнө мөнхөд ивээх болтугай.

Д.Одонтунгалаг