Бүх нийтээр мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-13 20:55:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Мод тарих үндэсний өдрийн хүрээнд Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллага, ААН, иргэд өмнө нь тарьсан модоо арчлах, шинээр мод тарих ажлыг өрнүүллээ.

Баянхонгор хот элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст 20 гаруй мянган зургаан төрлийг модыг тариад байсан. Байгууллага, ААН-үүдэд газрыг хэсэгчлэн хариуцуулж, тухайн талбайнхаа модыг тэд өөрсдийн хүчээр арчилж ургуулж байгаа юм. Гурав дахь жилдээ ургаж буй модны ургалт 80 хувьтай байгаа аж. Тиймээс энэ жил үхэжсэн хэсэгт шинээр суулгац суулгаж, хашаа хайсыг сэргээх ажлыг зохион байгууллаа. 

Сонирхуулахад, Жил бүр хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0.2 кг тоосыг өөртөө шингээж байдаг байна. Мөн 1 мкв зүлэг 200 грамм усыг өдөрт ууршуулж, агаарыг чийгүүлэн цэвэрүүлж өгдөг гэнэ.

                                                                                                                       Б.Мөнхзул 

 
Related news