"Боинг" компани шинэ онгоцныхоо туршилтын нислэгийг зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЧИКАГО. /ВВС/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани “737 MAX” загварын шинэ онгоцныхоо туршилтын нислэгийг хөдөлгүүрт нь согог илэрсний дараа зогсоожээ.
Энэ загварын онгоцыг агаарын тээврийн компаниудад хүлээлгэн өгөхөөс хэдхэн өдрийн өмнө буюу өчигдөр тус компани туршилтын нислэгээ зогсоосон байна.
Компаниас гаргасан мэдэгдэлд “турбин хөдөлгүүрийн дикснүүдтэй холбоотой асуудал гарсан. 2000 гаруй цаг туршилтын нислэг үйлдэх явцад дискнүүдтэй холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй. Бид аюулгүй байдлын үүднээс туршилтын нислэгийн зогсоогоод байна” гэж дурдсан байна.
Гэхдээ тус компани “737 MAX” загварын онгоцоо төлөвлөсний дагуу энэ сард багтаан борлуулж эхлэх ажээ.
“American Airlines”, “Southwest Airlines” болон Хятадын “Shandong Airlines” зэрэг иргэний агаарын тээврийн компаниуд “737 MAX” онгоцыг захиалсан байна.

Энэ оны эхээр Энэтхэгийн “SpiceJet” компани “Боинг” компанид 22 тэрбум долларын өртөг бүхий 205 шинэ нисэх онгоц худалдан авах захиалга өгчээ. Энэтхэгийн компанид 2018 оноос “737 MAX” онгоцыг нийлүүлж эхлэх аж.
“MAX” загварын онгоцууд нь “Боинг” компанийн борлуулалтаараа тэргүүлэгч бүтээгдэхүүн болох “Боинг-737” гэдэг өмнөх загварын шинэчилсэн хувилбар бөгөөд түлшинд хэмнэлттэй гэнэ.
“Боинг”-ийн 100 жилийн ой өнгөрсөн онд тохиосон билээ.

Г.Доржханд