ЭЕШ-ыг 1100 гаруй сурагч өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-10 13:40:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын  бүртгэлд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 1120 хүн  бүртгүүлжээ.
Үүнээс хамгийн их нь буюу 716 нь математикийн хичээлээр, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 615 нь өрсөлдсөхөөр бүртгүүлсэн байна. Харин англи хэлний хичээлээр 507, монгол хэлний хичээлээр 484, физикийн хичээлээр 326, химийн хичээлээр 249 биологийн хичээлээр 247, газарзүйн хичээлээр 22, монгол улсын түүхийн хичээлээр 16, орос хэлний хичээлээр 15 буюу давхардсан  тоогоор 4327 шалгуулагч шалгалт өгөх юм байна. 
Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn вебсайтын “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах боломжтой. Ийнхүү шалгалт болсны дараа ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны долдугаар сарын нэгний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn вебсайтад байршуулан нийтэд зарлах бөгөөд мөн сарын тавнаас өмнө шалгуулагчдын ЭЕШ-ын болон МХБШ-ын батламж хуудсыг тарааж дуусгасан байх аж.
Сонирхуулахад, Нийт шалгуулагчдаас 10 гаруй хувь нь буюу 131  нь өмнөх онуудын  төгсөгч байгаа аж.
                                                                                                                                                                                    Б.Мөнхзул
Related news