Зориулалтаар нь ашиглаагүй газрын зөвшөөрлийг цуцалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат төсөв хүндрэлтэй байгаа энэ үед газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглахгүй байгаа газрын зөвшөөрлийг цуцлах, дуудлага худалдаагаар худалдаалж, төсөвт мөнгө төвлөрүүлэх бодлого барин ажиллаж байна.
Тус сумын хэмжээнд газар тариалангийн зөвшөөрөлтэй 34.6 мянган га газар байдаг аж. Энэ онд Дулааны энгэрт 1000 га газрыг дуудлага худалдаагаар худалдаж, 79.0 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.
Мөн төсөл сонгон шалгаруулалтаар газар тариалангийн чиглэлээр газар эзэмших эрхтэй болсон ч ашиглахгүй байгаа Улаанбаатар хотод бүртгэлтэй "Смарт", "Стимо" ХХК-иудын 2000 га газрын зөвшөөрлийг хүчингүй болгоод байгаа бөгөөд цаашид дуудлага худалдаагаар худалдаж, аймаг, орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг