Хямрал үүссэн тохиолдолд Япон улс АСЕАН-д 36 тэрбум доллар нийлүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО./TASS/. Японы Засгийн газар АСЕАН-ы гишүүн 10 оронд хямралын шинжтэй түр зуурын хүндрэл үүссэн тохиолдолд 4 их наяд хүртэлх хэмжээний иенийг нийлүүлэхэд бэлэн байна. Энэ тухай Иокогама хотод болсон Япон болон АСЕАН-ы гишүүн орнуудын Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгджээ.
Валютын своп хэлцлээр хийх ийм мөнгөний нийлүүлэлтийг бэлэн мөнгөний түр зуурын хомсдолд орсон тохиолдолд доллар эсвэл иенээр хийдэг гэж NHK телевиз мэдээлжээ. Ийм систем нь 1997 онд үүсч байсантай адил нөхцөл байдлаас сэргийлэх зорилготой юм. 1997 онд Таиланд улсын валютын ханш огцом унасны улмаас эхлээд Азийн, дараа нь дэлхийн санхүүгийн хямрал ар араасаа дэгдсэн билээ.
АСЕАН-ы орнууд сүүлийн үед Хятад улстай ийм хэлэлцээрийг идэвхтэй байгуулах болсон ба хямрал үүссэн тохиолдолд юаниар мөнгөний нийлүүлэлт хийхийг Хятадын тал санал болгож байна. Харин Японы тавьж буй санал нь Бээжингийн санхүүгийн түрэлттэй ижил төстэй хувилбар бий болгоход чиглэж байгаа юм.
О.Барс