“Microsoft” компани шинэ нөүтбүүкээ танилцууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./TASS/. Америкийн “Microsoft” компани шинэ загварын “Surface Laptop” зөөврийн компьютер болон Windows 10S үйлдлийн системээ танилцууллаа.
13,5 инчийн мэдрэгч бүхий дэлгэцтэй, Intel Core i5 процессортой, 4Гб-ын шуурхай санах ойтой, 128Гб-ын санах ойтой шинэ нөүтбүүкний үнэ 999 доллар бол Intel Core i7 процессортой, 16Гб-ын шуурхай санах ой, 512Гб-ын санах ойтой нөүтбүүк 2199 долларын үнэтэй байх ажээ. “Surface Laptop” нөүтбүүк нь Windows 10S үйлдлийн системтэй ба дөрвөн өөр өнгөтэй уг нөүтбүүкийг 6 дугаар сарын 15-наас худалдаалж эхлэх юм.

Шинэ үйлдлийн систем нь хамгаалалтын түвшин өндөртэй, учир нь түүнд зөвхөн Windows store-ийн албан ёсны аппликэйшнүүдийг суулгах боломжтой аж. Бусад аппликейшнүүдийг ашиглахын тулд одоо ашиглаж буй Windows 10 Pro үйлдлийн системийг суулгах шаардлагатай.
2017 оныг дуустал уг системд үнэ төлбөргүйгээр шилжиж болох аж.
Шинэ нөүтбүүк, шинэ үйлдлийн системийн хэрэглэгчид нь юуны түрүүнд оюутнууд юм. “Microsoft”-ын цахим хуудсанд бичсэнийг үзвэл, сурагчид болон боловсролын салбарт ажилладаг хүмүүс шинэ нөүтбүүкийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой ажээ.
О.Барс