“Богцон дахь соёлын өв” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-02 10:52:35
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын сургуулиудын 6-9-р ангийн сурагчдын дунд “Богцон дахь соёлын өв” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төсөл анх сурагчдын дунд хэрэгждэг байсан бол одоо сургуулийн нийт сурагч, эцэг эхчүүд, ард иргэдийн дунд сургалт сурталчилгаа, мэдээлэл хийх ажлаар үргэлжилж байна.

“Богцон дахь соёлын өв” төслийг Дэлхийн өв, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулж байгаа аж. Зорилго нь соёлын өв, эд зүйлсийн талаар мэдлэг мэдээлэл, ойлголттой болж түүнийг хамгаалах, хайрлах, сум орон нутагт хамгаалагдаж байгаа соёл, байгалийн өвөө мэдэж түүгээрээ бахархах, нийтэд зөв мэдээлэл өгч, аливаа эрсдэл, гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, цаашид улам бататган баяжуулж, үргэлжлүүлэн явуулахад оршиж байгаа юм.

Хашаат сумын нутагт улс, аймаг, сум багийн хамгаалалтанд байдаг байгаль, түүх соёлын 20 гаруй зүйлс байдгийн дээр Цайдам, Цагаанхад, Номгон багуудад онцгойлон анхаарч, хамгаалахад нутгийн ард иргэдтэй хамтран ажилладаг байна.

“Богцон дахь соёлын өв” төсөл нь Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга, Бат-Өлзий сумдын сургуульд хэрэгждэг байна.

Б.Гэрэлт-Од
Related news