NASDAQ түүхэнд анх удаа 6 мянгын босгыг давлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК./TASS/. АНУ-ын хөрөнгийн биржийн арилжаанд нэгэн дээд амжилт бүртгэгдэж, цахим биржийн NASDAQ индекс түүхэнд анх удаа 6 мянгын босгыг давлаа.
АНУ-ын зүүн эргийн цагаар 14:35 цагт NASDAQ индекс 45 пунктээр өсч 6028,52 болсон байна. Америкийн голлох хоёр индекс мөн өсчээ. Аж үйлдвэрийн салбарын Dow Jones индекс 1,22 хувиар өссөн бол Америкийн зах зээлийн хамгийн том 500 компанийг нэгтгэдэг "S&P 500" индекс 0,69 хувиар өсчээ.
Энэ онд NASDAQ 12 хувиар өссөн бол сүүлийн 5 жилийн хугацаанд 99 гаруй хувиар өсөөд байгаа аж. Сүүлийн жилүүдийн NASDAQ-ийн индексийн өсөлтөд Microsoft, Apple, Facebook, Alphabet зэрэг технологийн компаниудын хувьцааны ханш өссөн нь нөлөөлжээ.
2000 оны хавар NASDAQ индекс 5 мянгын босгыг давсан боловч дараа нь хэдхэн сарын дотор ханш нь унан 2000 пункт болж доошилж байсан билээ.
О.Барс
.