Гамшгаас хамгаалах өнөөгийн байдалд дүгнэлт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-24 15:52:25

Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-2015” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 19-нд зохион байгуулах гэж байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь өнөө үед урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад бүхэлдээ чиглэх болсон. Манай улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаа энэхүү чиг хандлагатай нийцэж байгаа хэдий ч боловсронгуй болгох тулгамдсан асуудлууд цөөнгүй байгаа аж. Иймд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэй дэвшүүлэн тавьж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулах гэнэ.

Хуралд оролцох эрдэмтэн судлаачид бүтээлээ эрдэм шинжилгээний өгүүлэл хэлбэрээр ирэх сарын 6-ны дотор mail_serj@yahoo.com цахим хаягаар болон 51-262539 дугаараар холбогдож ирүүлэх юм. Ирүүлсэн бүтээлийг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, эмхэтгэлд хэвлүүлэх гэсэн хоёр хэлбэрээр шалгаруулахаар зохион байгуулагчид нь тогтжээ.

Related news