Өрхийн эмнэлгийн тогтолцоог боловсронгүй болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өрхийн эмнэлгийн тогтолцоог боловсронгүй болгоно Өвөрхангай /МОНЦАМЭ/ Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1 сарын 4-ний өдрийн А/04 тоот тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг шинэчлэн баталсан. Тушаалд Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрмийг мөрдүүлж, мэргэжил арга зүйгээр тогтмол хангаж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосон байна.
Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Өрхийн эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өнөөгийн нөхцөл байдлаас сайжруулах, менежментийг өөрчлөх, тогтолцоог боловсронгүй болгох шаардлага тулгараад байгаа бөгөөд цаашид нөхөрлөл эсвэл компани хэлбэрээр зохион байгуулалтанд оруулах тухай яригдаж байгаа юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчилсэн дүрэмд төв нь шударга өрсөлдөөний зарчмаар ажиллах ба улс төрийн аливаа үйл ажиллагаанаас ангид байх, нэг төвд ногдох иргэний доод хязгаар 8000-аас доошгүй байхаар тусгажээ. Өвөрхангай аймагт Өрхийн эрүүл мэндийн 4 төв үйл ажиллагаа явуулж байна.

Б.Батчимэг