Хэнтийнхэн зүүн бүсийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-13 01:58:37

Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсад Үйлдвэрчний хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ойг угтсан Зүүн бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн эрэгтэй, эмэгтэй 8 багийн 80 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдсөн байна. 

Эрэгтэйчүүдээс алтан медалийг Хэнтий аймгийн Х.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Д.Баярхүү ахлагчтай баг тамирчид, мөнгөн медалийг Дорнод аймгийн Г.Мөнхбат дасгалжуулагчтай А.Баянмөнх ахлагчтай баг тамирчид, хүрэл медалийг Сүхбаатар аймгийн Б.Өнөбаяр ахлагчтай баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс Сүхбаатар аймгийн Б.Өнөбаяр дасгалжуулагчтай Г.Сувд-Эрдэнэ ахлагчтай баг, Хэнтий аймгийн Х.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Ц.Тэмүүлэн ахлагчтай баг, Дорноговь аймгийн н.Хишиг-Эрдэнэ дасгалжуулагчтай н.Дөлгөөн ахлагчтай баг тус тус эхний гурван байранд шалгарчээ.

Шилдэг тоглогчоор Хэнтий аймгийн тамирчин Э.Элбэг-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн тамирчин Г.Сувд-Эрдэнэ нар, багийн дүнгээр Хэнтий аймгийн Д.Оюун даргатай ҮЭХолбооны баг тамирчид Цомын эзэн болжээ.

Д.Одонтунгалаг

Related news