Баялаг бүтээгчдийн холбооны нэрийг барьж залилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 15:20:56

Масс агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо /ББХ/-ны нэрийг барьсан залилагчид иргэдийг хохироосоор байгаа талаар анхааруулга өгч байна.

  Өвөрхангай аймагт "Баялаг бүтээгчдийг дэмжинэ"  төсөл болон ББХ-ны нэрийг барьж иргэдээс мөнгө авсан тохиолдол 4-5 удаа гарчээ.Тухайн залилагчид "БНХАУ-аас оруулж ирж буй барааг чинь гаалийн татвараас 50 хувь чөлөөлнө. Данс руу мөнгө хийчих" хэмээн иргэдээс мөнгө авсан байна. Масс агентлагийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олон  энэ мэт хууль бус үйлдлийг эсэргүүцэж, нэрийг нь барин хууль бусаар мөнгө олохыг хичээж буй залилагчдаас болгоомжлохыг сануулж байна.

Ж.Батсайхан

Related news