Хөвсгөлд анхны бороо орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл\ МОНЦАМЭ\ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн шөнө 0,0-1,0 мм хур тунадас орж, зарим газарт анхны бороо орлоо. Гэвч ихэнх нутгаар цаг уурын ажиглалтын талбай буюу сумандаа 0-21 см цасан бүрхүүлтэй байна.
Харин өнөөдөр ихэнх нутгаар бороо цас холилдон орж байна. Энэ жилийн хувьд бороо оройтож орж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд ихэвчлэн 3 сарын дундуур анхны бороо орж байжээ. Тус аймгийн Цэцэрлэг болон Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумуудад цас ихтэй, зудтай хаваржилт хүндэрсэн байна. Хаваржилт хүнд байгаа дээрх суманд цаашид цас, бороо нэмж орвол гарсан төл бойжиход бэрхшээл үүсэхээр байгаа ажээ.
Б.Гантуяа
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days