Он гарсаар гал түймрийн улмаас 3 хүүхэд 1 том хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-30 23:28:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт он гарсаар 27 удаагийн объектын гал түймэр гарч иргэд аж ахуйн нэгжид 575,8 сая төгрөгийн хохирол учирчээ. Сар шинийн өмнө Мөрөн сумын 4-р хороонд нэг айлын 3 хүүхэд ээжийнхээ хамт байшинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цаашид хуурайшилт нэмэгдэн объектийн болон хээрийн гал түймэр нэмэгдэх эрсдэлтэй тул иргэд аж ахуйн нэгж бүрт сэрэмжлүүлэг мэдээг хүргэсээр байна. Мөн Аймгийн Онцгой байдлын газарт гол мөрний усны гаралтай 5 дуудлага, мал амьтаны  халдварт өвчин 7 бүртгэгджээ. Халдварт өвчний зонхилох нь зэрлэг үнэг, хярс, чоно зэргээс мал амьтанд халдварлаж байгаа учраас холбогдох газруудад хорио цээрийн дэглэм тогтоон ариутгал хяналтыг хийж голомтонд байгаа малыг вакцинжуулж байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news