“Домогт Байтагийн уянга” найргийн тэмцээн Булган суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-20 10:01:50

Ховд /МОНЦАМЭ/. “Домогт Байтагийн уянга” яруу найргийн тэмцээнийг ирэх 4 сарын 1-нд  Ховд аймгийн  Булган сумын ахмад яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Ж.Буяндалайн нэрэмжит болгон явуулах гэж байна.

Мөн энэ үеэр Ж.Буяндалайн уран бүтээлийн алдар тэмдэглэх ёслол болох юм.

 2006 онд Монгол Улсын баатар Батын Доржийн нэрэмжит Хилийн цэргийн 0130 дугаар анги дээр “Домогт Байтагийн уянга” яруу найргийн  тэмцээн анх зохиогдсон юм. Яруу найргийн тэмцээнд Булган, Алтай, Үенч, Хилийн цэргийн шүлэг найраг сонирхогчид оролцож жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

 

А.Бямбасүрэн

Related news