Тахилын золиос болсон 1000 хүүхдийн цогцос олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДУБЛИН./NewYorkPost/.Баасан гарагт Ирландын нэгэн асрамжийн газраас католик сүмийн ёслолд зориулан тахил болгон өргөсөн 1000 хүүхдийн цогцос бүхий томоохон хэмжээний булшийг олсон байна.
Туам хот дахь католик сүмийн ажиллуулж байсан хүүхдийн асрамжийн газарт хийсэн малталтаар бохирын суваг бүхий хонгилын өрөөнөөс олон хүний цогцсыг олж илрүүлжээ.
Голуэй мужийн Туам хот дахь "Bon Secours Sisters" гэдэг сүмээс ажиллуулж байсан энэ асрамжийн газарт яаралтай магадлан шинжлэх ажиллагааг явуулж, бохирын хонгилоос 35 долоо хоногтойгоос 3 хүртэлх насны олон зуун хүүхдийн цогцсыг гаргаж авсан байна.
"Bon Secours Sisters" хэмээх католик шашны гэлэнмаа нарын ажиллуулж байсан асрамжийн газарт гэрлээгүй, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авдаг байж. Хүүхдийг эхээс нь тусгаарлан үрчлэгдэх хүртэл нь гэлэнмаа нар асран бойжуулж, эх нь тэндээ үлддэг байсан байна.
Ирландад XX зууны эхэн үед хүүхдийн эндэгдэл их гарч байх үед католик шашны сүмүүдийн ажиллуулдаг байсан асрамжийн газруудад олон тооны хүүхдүүдийг ямар ч тэмдэглэгээгүй булшинд оршуулдаг байсан тухай олон арван жилийн турш яригдаж байсан сэжиг таамгийг энэ удаагийн малталтаар нотолсон байна.
Туам хотын түүхч Катерин Корлесс тухайн газарт байсан 800 гаруй хүүхдийн нас барсан тухай тодорхойлолтыг олсон бол хоёрхон хүүхдийг оршуулсан тухай тэмдэглэл олджээ. Үүний дараа 2014 онд Ирландын Засгийн газраас мөрдөн шалгах тусгай комисс байгуулан ажиллуулсан байна.
Х.Сарнай