Өмнөговийн гэрэл зурагчид ном бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээр "Говь" нэртэй ном бүтээн иргэддээ өргөн барилаа.
Тус аймгийн гэрэл зураг сонирхогч залуус "Нүүдэл гэрэл зургийн сан"-г байгуулан гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд тэд 38 удаагийн аялал зохион байгуулан, 20 мянган километр замыг туулан Өмнөговь аймгийнхаа байгалийн үзэсгэлэн, ховор амьтад зэргийг гэрэл зургийн хальснаа буулгасан ажээ. Ийнхүү тэд гурван жилийнхээ хөдөлмөрийг шингээн есөн гэрэл зурагчны 100 гаруй бүтээл орсон анхны номоо хэвлүүлэн гаргалаа. Тус номыг бүтээхэд аймгийн ЗДТГ хамтран ажилласан байна.
Д.Мишигсүрэн
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days