Панамын баримт бичгүүдийг дэлгэсэн хуулийн фирмийн 2 ажилтныг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /ВВС/. Оффшор данстай холбоотой олон мянган нууц баримт бичгийг нийтэд дэлгэсэн "Панамын баримт бичгүүдийн" дуулиан шуугианыг дэгдээсэн “Mossack Fonseca” хуулийн фирмийн ажилтнуудыг Панамын прокурорын газар баривчилжээ.
Рамон Фонсека Moра болон Юрген Моссак нарыг хоёр өдрийн турш байцаасны эцэст өчигдөр баривчилсан байна. Тэд Бразилын барилгын томоохон компани болох “Odebrecht”-оос хахууль авсан бололтой. Тэднийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна.
Панамын Ерөнхий прокурор Кениа Порселлын хэлснээр, тус фирм нь гарал үүсэл нь тодорхойгүй эд хөрөнгө, мөнгийг нуух ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэл байсан бололтой.
Сэжигтнүүдийг Панамаас оргон зайлж болзошгүй гэж үзэн саатуулжээ.
Харин баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч хэлэхдээ “гэм буруутай гэдгийг нотлох баримт хангалтгүй байна” гэв.
“Odebrecht” бол Латин Америкийн хамгийн том барилгын компани бөгөөд 12 улсад гэрээ байгуулах явцдаа 1 тэрбум долларын хахууль өгчээ.
“Панамын баримт бичгүүд” гэдэг нь “Mossack Fonseca” фирмийн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэд дэлгэсэн 11 сая гаруй нууц баримт бичиг юм.
Баян чинээлэг хүмүүс татвараас зугтаж, хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд оффшор данс ашигладаг болохыг энэхүү баримт бичиг харуулсан билээ.
“Mossack Fonseca” фирмийн зүгээс "манайхан ямар ч буруу юм хийгээгүй" гэж мэдэгдээд “бид компьютерын хакерын золиос боллоо” гэжээ.
Г.Доржханд