Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 14:03:52

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг улираан томилуулахаар шийдвэрлэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүдээс асуулт асууж, үг хэлсэнгүй. Иймд санал хураалт явуулахад Д.Ганбат гишүүнийг улираан томилохыг 80,4 хувийн саналаар дэмжлээ.

Б.Туул

Related news