Төв нутгийн "Оны онцлох хүүхдүүд" шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-28 21:54:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал нарын ивээл дор зохион байгуулагдсан оны шилдгийн шилдэг  хүүхдүүдийг шалгаруулах “Харшийн Сүлд модны наадам” Монгол туургатан театрт амжилттай болж өндөрлөлөө. 

Энэ жил уламжлал ёсоор Аймгийн Шилдэг, Авьяаслаг хүүхэд, Өв соёлыг өвлөгч хүүхэд, Удирдагч хүүхэд, Бүтээлч хүүхэд, Энэрэнгүй үйлстэн хүүхэд, Тамирчин хүүхэд, Техник сэтгэлгээтэй хүүхэд, Байгальд ээлтэй хүүхэд, Оюунлаг хүүхэд зэрэг есөн номинациар 2016 оны онцлох хүүхдүүдийг тус тус шалгарууллаа. Мөн хүүхдийн төлөө сайн сайхан үйлс бүтээж хүндтэй гавьяа байгуулсан Заамар сумын ‘Шижир алт’ ЕБДС-ийн хамт олон ‘Хүүхдэд ээлтэй байгууллага’ -аар шалгаруулав.

Наадам авьяаслаг хүүхдүүдийнхээ дуу хуураар гангарсан онцлог наадам боллоо гэдгийг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг онцолж байсан юм. Наадмын үеэр урлагийн тоглолтоо үзүүлж оролцсон хүүхдүүдэд Гэр бүл, Хүүхэд, Залуучууд хөгжлийн газраас Төв аймгийн Засаг дарга болон Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар зэрэг 20 гаруй байгууллага хамтран “Сүлд модны наадам”-д бэлэг гардуулсан юм.

Мөн улирч буй 2016 онд үе тэнгийн найз нөхдөө манлайлан амжилт гаргасан ЕБС-ийн шилдэг 200 сурагчид, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал өөрийн биеэр бэлэг гардуулав.

Т.Есүхэйтөмөр

Related news