“Сүлд алдар” клубын тамирчид медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДМонголын таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон Ховд аймгийн “Сүлд-Алдар” клубын баг тамирчид авхаалж, самбаа, ур чадвараа сорьж амжилттай оролцоод ирлээ.
“Сүлд алдар” клубын тамирчид тус тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд н.Түвшинбаяр захирагчтай Зэвсэгт Хүчний 123-р анги, н.Жаргалсайхан захиралтай "Баялаг буянт" ХХК,н.Амарсанаа захиралтай "Алтай номадис" ХХК санхүүгийн дэмжлэг үзүүлж, баг тамирчдыг амжилт гаргахад нөлөөлжээ.
А.Бямбасүрэн
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days