Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-15 08:26:19

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 13.00 цагт “А” танхимд хуралдаж, гурван асуудал хэлэлцэнэ.

Байнгын хорооны хуралдаанаар Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өчигдөр буюу энэ сарын 14-нд нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн барьсан. Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлж, нэн тэргүүнд дээрх гурван хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжвэл Төсвийн байнгын хороо 13.00 цагт хуралдаж, анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Ч.Ариунболд

Related news