Зам тээврийн 10 мянга гаруй зөрчил илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 2016 онд зам тээврийн 10375 зөрчлийг тус аймгийн Замын цагдаагийн тасаг илрүүлсэн байна.
"Иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох гэх мэт зөрчлүүдийг цагдаагийн байгууллагын албан хаагчид илрүүлсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 764 иргэнийг саатуулж тэр хэмжээний гарч болзошгүй хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чадлаа. Дээрх зөрчлүүдэд захиргааны арга хэмжээг тухай бүрт нь авч ажиллаж байна" гэж Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргал ярилаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эрхийн үнэмлэхтэй 617 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна. Мөн эрхийн үнэмлэхгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 иргэнийг саатуулсан ажээ.
Д.Мишигсүрэн